Хөвсгөлд 41 тохиолдол нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 41 тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 1126 боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Тухайлбал сүүлийн 24 цагт Мөрөн суманд 20, Тариаланд 13, Төмөрбулагт 1, Алаг-Эрдэнэ суманд 6, Түнэлд 1 тохиолдол тус тус нэмэгджээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 230, сумын эрүүл мэндийн төвүүдэд 172, гэрээр 140 иргэн эмчлүүлж байгаагийн дотор хөнгөн 490, хүндэвтэр 37, хүнд 14, маш хүнд хүн нэг байгаа аж. Иймээс иргэдийг амны хаалтаа тогтмол зүүх, олон хүн цугласан газар үйлчлүүлж байгаа иргэд бие биедээ шаардлага тавих, бага насны хүүхдүүдийг олон нийтийн газраар явуулахгүй байхыг зөвлөж байна.