Өчигдөр 12-15 насны 14713 хүүхэд вакцинжуулалтад хамрагдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчидөр 20 цагийн байдлаар 14713 хүүхэд “Файзeр”-ын вакцинд хамрагджээ.
Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр өчигдрөөс 12-15 насны хүүхдүүдийг “Файзeр”-ын вакцинд хамруулж эхэлсэн. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчдын зөвшөөрлийн дагуу вакцинжуулалтыг хийж байна.
Нийслэлийн хэмжээнд 12-15 насны 100 мянга гаруй хүүхэд байдаг
бөгөөд давтан тунг 21 хоногийн дараа хийлгэх юм. Мөн
16-17 насны 33 мянган хүүхэд уг
вакцины
нэгдүгээр тунд хамрагдаад байна.