Цусаа байнга хандивладаг доноруудыг урамшууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-06-27 11:56:16

“Дэлхийн донорын өдөр”-өөр ганц удаа цусаа хандивлах бус байнга цусаа хандивладаг донорууд байдаг. “Цус бол амьдралын амин холбоо” уриатай аянд  Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид идэвхтэй оролцож байна.

Тус аймгийн ОБГ-ын албан хаагч, жил бүр цусаа бэлэглэдэг 5 донорт хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар урамшуулав. Онцгой байдлын дэд хурандаа Н.Чанцал, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын ахмад Р.Батсайхан, техник тоног төхөөрөмж хариуцсан инженер, онцгой байдлын ахмад М.Мөнхбат, Гал түймэр унтраах 32 дугаар ангийн салаан захирагч, онцгой байдлын ахмад Б.Мягмаржав, жолооч, холбоочин, онцгой байдлын ахлах ахлагч Э.Болдбаатар нар урамшуулал хүртсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ