Төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-д цахимаар бэлтгэх сургалт үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-06 21:16:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 35 сургуулийн төгсөх ангийн сурагчдыг цахимаар ЭЕШ-д бэлтгэх сургалтыг өнгөрсөн 2 дугаар сарын 8-ны өдрөөс эхэлсэн. Уг сургалтыг Elab Education Academy-тай хамтран математик, хими, физик, түүх, нийгмийн ухаан, англи хэл, монгол хэлний олимпиадын аварга, Монгол Улсын зөвлөх багш нараар ахлуулан зохион байгуулж байгаа. Уг сургалт энэ сарын 28-ны өдөр дуусах байсан боловч ЭЕШ-ын хугацаа хойшилсон тул 8-р сар хүртэл үргэлжлэн орохоор болжээ.

Сургалт эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 370 цагийн хичээл орсон байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ЕБС-ийн төгсөх ангийн 1167 сурагчаас 40 хувь буюу 671 сурагч сонгон суралцсан хичээлийнхээ хоёр дахь сорилтыг өгсөн байна. Эл сургалтад идэвхтэй хамрагдаж хамгийн өндөр ЭЕШ-ын оноо авсан 6 сурагчид тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг. Мөн хамгийн өндөр ЭЕШ-ын дундаж оноо авсан ангийн зургаан багшид зөөврийн компьютер өгч урамшуулах юм байна. Энэхүү цахим сургалтын төлбөрийг Чинбатын Ундрам-Хөгжлийн сан гаргаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ