12573 иргэнд тандалт судалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-08 22:06:57

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд коронавирусний батлагдсан тохиолдлын тоо ихэсч, ЭМС-ын ажилчдын болон нийт төр төсвийн ажилчдын ажлын ачаалал улам нэмэгдэж байгаа аж. Иймээс иргэд хариуцлагатай, хүлээцтэй байж, хамтран аюулт өвчнийг даван гарахыг Сүхбаатар сумын Онцгой комиссоос анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2-р тогтоолын дагуу төр, төсвийн есөн байгууллагын 11 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр АОК-ын шуурхай хариу арга хэмжээний баг /тандалтын баг/ байгуулан ажиллаж эхэлжээ. Тус багийнхан коронавирусний 1-р давлагаа буюу 2020 оны 11-р сараас эхлэн одоог хүртэл өдөр бүр 09:00 - 00:00 цаг хүртэл үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж. Тандалтын баг өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 12573 иргэнд тандалт судалгаа хийжээ. 

Холбоотой мэдээ