"Олимпын Алтан од”-оор Ж.Баасанхүүг шагналаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчилан дэлгэрүүлэх, их спортыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Монголын үндэсний олимпын хороо МҮОХ-ны түүхт 65 жилийн ойн хүрээнд дараах хүмүүсийг шагналаа.
МҮОХ-ны дээд шагнал “Олимпын Алтан од” одонгоор:
-Монголын олимпын түүх судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх
захирал Ж.Баасанхүү
“Алтан очир” одонгоор:
-Хил хамгаалах ерөнхий газрын Захиргаа удирдлага эрхэлсэн
дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав
-Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Цогтбаяр
-Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн
Б.Наранбаатар
“Олимпын алдар” одонгоор:
-Монголын мастеруудын БТСХ-ны дэд ерөнхийлөгч
Я.Жаргалсайхан
-Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн
офицер Ж.Ганбаатар
-Монголын шатрын холбооны тамирчин Б.Гүндаваа
“Алтан медаль”-иар:
Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
И.Отгонбат нарыг тус тус шагнав.
Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч
Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулан өгөв.