Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2011 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-11 12:14:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сүүлийн 24 цагийн байдлаар Сэлэнгэ аймаг 24 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 10 нь Сүхбаатар суманд, бусад тохиолдлууд нь Алтанбулаг, Баянгол, Ерөө, Орхон, Орхонтуул сумын Рашаант тосгон, Сайхан сум, Номгон тосгон, Цагааннуур, Шаамар сумдад байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2011 боллоо.

Аймгийн хэмжээнд дэлгэсэн Ковидын 21 тасагт 487 батлагдсан тохиолдол, 43 ойрын хавьтлын хамт эмчлэгдэж байна. Эдгээрээс жирэмсэн эх 9, 0-17 насны хүүхэд 185 хүүхэд байгаа аж. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт маш хүнд нэг, хүнд дөрөв, хүндэвтэр 27 хүн эмчлэгдэж байна. Аймгийн төв Сүхбаатар суманд батлагдсан 10 тохиолдол нь Цагаан эрэг 2 дугаар баг, Салхит 3 дугаар баг, Баянхаан 4 дүгээр баг, Орхон 6 дугаар баг, Ганзам 7 дугаар багуудад байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ