Олон улсын байгууллагын гишүүд цэцэрлэгийн тохижилтод анхаарна

Орон нутагт | Төв
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-27 19:57:53
Yesukheitumur Tumurbaatar

Олон улсын сайн дурын байгууллагын гишүүд Төв аймгийн сургуулийн өмнөх боловсролын салбарт хамтын ажиллагаа өргөжүүлж байна. 

БНСУ-ын "Койка" олон улсын байгууллагын 30 гаруй оюутан, гурван багшийн хамтаар Зуунмод сумын "Дэгдээхий" цогцолборын тоглоомын талбайн замыг тохижуулахаар өнөөдөр ажлаа эхлэв. Уг ажил тав хоног үргэлжлэх ба үүний дараа Баянхошуу багийн хүүхдүүдэд Солонгос хэлний хичээл заахаар төлөвлөсөн байна.

Талуудын хамтын ажиллагаа 2012 онд эхэлж, 2013 онд Койка ОУБ тус цэцэрлэгт тоглоомын талбай байгуулсан бөгөөд олон улсын байгууллагаас таван багш Дэгдээхий цогцолборт багшилж байна.

                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ