АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Монголын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-07-15 11:55:45

ВАШИНГТОН. /US Department of State/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ.


“АНУ-ын нэрийн өмнөөс Монголын ард түмэнд эрх чөлөөгөө олж авсны 100 жилийн ой, 2021 оны баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна.


Стратегийн түнш, гуравдагч хөршийн хувиар АНУ, Монгол Улс нь хүний ​​эрх, хууль ёсыг дээдэлсэн, ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон бат бөх түншлэлийн харилцаагаа хадгалсаар байгаа билээ. 


Энэ жилийн баяр наадамд “COVID-19” цар тахал нөлөөлсөн хэдий ч АНУ-ын ард түмэн Монголын ард түмэнтэй хамт танай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, уламжлалт соёлыг дэмжсээр байх болно. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол ард түмэнд сайхан наадахыг ерөөж байна" гэж Бликен захидалдаа дурджээ.

Холбоотой мэдээ