Алга болсон иргэдийг 2 дахь өдрөө эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-20 18:14:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд хүн төөрсөн дуудлага НОБГ-т өчигдөр иржээ. Дуудлагын дагуу очиход иргэн Н ээжтэйгээ ууланд салхинд гарч байгаад алга болсон тул эрэн хайх аврах ажиллагааг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн 15 албан хаагч, энгийн 9 иргэн, 3 автомашинтайгаар эхлүүлжээ. Яг одоо Зүрх уулын хоёр талыг самнан эрлийг хоёр дахь өдрөө үргэлжлүүлж байгаа талаар НОБГ-аас мэдээллээ. Иргэдийг хараа хяналт, хэл амгүйгээр хол явахгүй байхыг анхааруулж ар гэрийнхэнтэйгээ байнгын холбоо харилцаатай явж байхыг санууллаа. 


Холбоотой мэдээ