Татварын орлого 1.8 их наядаар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-21 14:50:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр татварын нийт орлого энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 5.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 (49.3 хувь) их наяд төгрөгөөр өсжээ. Үүнд:

  • орлогын албан татвар 928.6 (2 дахин) тэрбум төгрөг, 
  • НӨАТ 392.1 (41.1%) тэрбум төгрөг, 
  • нийгмийн даатгалын орлого 208.4 (26.5%) тэрбум төгрөг, 
  • бусад татвар, төлбөр хураамжийн орлого 166.4 (56.5%) тэрбум төгрөг, 
  • гадаад үйл ажиллагааны орлого 105.6 (31.4%) тэрбум төгрөг, 
  • онцгой албан татвар 30.9 (8.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь тус тус нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны 6 дугаар сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 89.4 (7.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд хөрөнгийн зардал 66.4 (54.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 78.6 хувийг татварын орлого, 11.8 хувийг татварын бус орлого, 5.9 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус  эзэлж байна.




Холбоотой мэдээ