Алтай хотын захирагч Д.Чинзориг ХБНГУ-ын ЭСЯ-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-22 15:45:23

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Д.Чинзориг ХБНГУ-ын ЭСЯ-ны байнгын төлөөлөгч Регина Рутенбергтэй "Эрүүл шийдэл-Эко 00" төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Тодруулбал, ХБНГУ-ын ЭСЯ-ны урилгаар Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын Захирагч Д.Чинзориг долоодугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо ЭСЯ-ны Байнгын төлөөлөгч Регина Рутенбергтэй Нийгмийн эмзэг бүлгийн хүн амын амьдрах нөхцөл, амьжиргааг сайжруулахад чиглэсэн "Эрүүл шийдэл-Эко 00" төслийн гэрээнд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болов.  "Эрүүл шийдэл-Эко 00" төслийн хүрээнд ХБНГУ-ын ЭСЯ-ны 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 68 өрхийг эко 00-той болгох ажээ.


Холбоотой мэдээ