3 метрийн нүхэн жорлонд унасан хүүхдийг эсэн мэнд аврав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-22 18:36:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх салбарын алба хаагчид 3 метрийн гүн нүхэн жорлонд унасан хүүхдийг эсэн мэнд аварлаа.  

Мөрөн сумын Эрчим багийн 19 дүгээр гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан дуудлага энэ сарын 21-ий өдөр ОБГ-т ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид  очиход 1 настай эрэгтэй хүүхэд нүхэн жорлонд унасан байжээ. Аврагчид хүүг эсэн мэнд гаргаж аав Б-д нь хүлээлгэн өгсөн байна. Эцэг эхчүүдийг бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг ОБГ-аас  анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ