Буйр нуурын эрэг дээрх шинэ амралтын газар үүдээ нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Буйр нуурын эрэг дээр шинээр байгуулсан "Buir family resort" амралтын газар энэ сарын 20-ноос аялагч, амрагчдаа хүлээн авч эхэллээ. Тус амралтын газартай 9902-5151 дугаарын утсаар холбогдож, захиалгаа өгөх боломжтой.
Энэ жил ашиглалтад орсон гэр хэлбэртэй арван байр нь 28 м.кв талбайтай аж. Энэхүү арван байрны гурав нь нэг ор, нэг буйдантай бол долоо нь хоёр өргөн ортой, нэмэлтээр нэг буйдантайгаар тохижуулжээ. Харин гадна талдаа нийтийн эрэгтэй, эмэгтэй душ, боловсон ариун цэврийн өрөөтэй юм. "Буйр" ресортыг сонгож, нуурын эрэгт аялал амралтаа өнгөрүүлэхийг хүссэн үйлчлүүлэгчдээ дөрвөн хүний өглөөний цайгаар дайлж, нэг хоногийн 320 мянган төгрөгийн төлбөртэй амрахыг санал болгож байгаа аж.
Мэнэнгийн тал, Буйр нуур, Халх голын дайны хөшөө дурсгалуудтай танилцан аялах хүсэлтэй иргэд очих газраа бүртгүүлэхдээ "Халх гол сумын нутаг хоёрдугаар баг" гэж тэмдэглүүлэхийг зөвлөж байна.