Сүхбаатар, Алтанбулаг боомтууд наадмын өдрүүдэд хэвийн ажиллана

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2016-06-28 12:46:20

Наадмын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь АЗШН боомт, Сүхбаатар төмөр замын олон улсын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Монгол түмний Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хилийн боомтууд амрах тухай мэдээлэл гарсан байгаа. Эдгээр өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Автозамын болон Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх олон улсын боомтууд хэвийн ажиллана хэмээн тус боомтын албанаас мэдэгдлээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ