Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-06-28 12:48:08

Сонгуулийн тухай хуулийн дагуу өнөөдөр өглөөний 09.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсан хайрцгаар санал авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байна.

Уг зөөврийн хайрцгаар эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хоригдсон, Дайчилгааны тухай хуулиар нийтийн дайчилгаанд хамрагдсан иргэдээс очиж саналыг нь авах юм. Мөн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамалууд энэхүү зөөврийн хайрцагаар саналаа өгөх ажээ.

Сэлэнгэ аймгийн тухайд уг үйл ажиллагаа эхлээд явж байгаа боловч нарийвчилсан тоо нь хараахан гараагүй байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ