Элчин сайд М.П.Сингх МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойг тохиолдуулан Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Мэндчилгээнд,
"МОНЦАМЭ агентлагийн дарга, Хатагтай Б.Ганчимэг танаа,
МОНЦАМЭ агентлаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын халуун мэндийг тус агентлагийн нийт хамт олонд хүргэж буйдаа миний бие туйлын их баяртай байна.
Өнгөрсөн зуун жилд МОНЦАМЭ агентлаг нь уян хатан ажиллаж ирсний зэрэгцээ 30 жилийн өмнө ардчилсан, өрсөлдөөнтэй орчин руу амжилттай шилжиж чадсан Монголын тэргүүлэх мэдээллийн агентлаг болсон билээ. Баталгаагүй мэдээллийн цар тахал газар авсан энэ ертөнцөд дотоодын болон бүс нутгийн асуудлуудын талаар үнэн зөв, бодитой мэдээллээр өргөн хүрээг хангах та бүхний амлалт сайшаалтай юм.
Энэхүү онцлог нь та бүхэнд бахархалт түүх, ололт амжилтуудынхаа талаар эргэцүүлэх боломж олгохын сацуу алагчлалгүй мэдээ мэдээлэл, үзэл бодлыг уншигчиддаа үргэлжлүүлэн хүргэх амлалтыг шинэчилж байна.
Миний бие МОНЦАМЭ агентлагийн нийт хамт олонд түүхт ойн баяр хүргэхийн ялдамд чөлөөтэй, шударга, баримттай мэдээллээр хангах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтад талархал илэрхийлмээр байна. Тэмдэглэлт ойгоо хамгийн дурсгалтайгаар өнгөрүүлэхийг ерөөхийн сацуу цаашдын ирээдүйд тань улам их амжилт хүсэж буйг минь хүлээн авна уу" гэсэн байна.