БОАЖ-ын сайд Дадал сумын цаг уурын өртөөний ажилтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-07-23 15:05:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан Хэнтий аймгийн Дадал сумын цаг уурын өртөөний үйл ажиллагаатай танилцах үеэрээ тэднийг бүтээлч, ажилсаг хамт олон гэдгийг онцолжээ.


Орон нутгийн уур амьсгалын горимыг тогтоох, мэдээллийг шуурхай дамжуулж, цаг агаарын урьдчилсан мэдээллээр иргэдийг хангах үүргээ амжилттай биелүүлэн салбарын хэмжээнд улсад 2, аймагтаа 20 гаруй удаа тэргүүлсэн, жаран жилийн түүхтэй тус өртөөн 5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.


Өртөөний барилгыг Дадал сумын дархнууд 1958 онд суурийг нь тавьж, 1959 онд 2 өөрөө дүнзэн байшинг хүлээлгэн өгсөн байдаг. Харин одоогийн барилгыг 1989 онд барьж,  2014 онд засварласнаас хойш урсгал засвар хийгээгүй, нөөц боломжоороо нэг өрөөгөө тохижуулаад байгааг Өртөөний дарга О.Балжмаа танилцуулжээ.


Салбарын сайд ирэх оны төсөвт барилгын засварын зардлыг тусгахаас гадна өдөр тутмын шинжилгээ судалгааны ажилдаа унаагүй байгааг харгалзан нэг мотоцикл олгохоор тогтов.


Ойн хүрээнд тус өртөөнд амжилт бүтээл арвин 17 жил ажиллаж байгаа О.Бурмааг ус, цаг уурын байгууллагын ажилд оруулсан хувь нэмрийг үнэлж, БОАЖЯ-ны “Тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнахаар болжээ

 

Холбоотой мэдээ