ААН-ийн орлогын албан татварын тайлан авах хугацаа маргааш дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-23 17:56:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яам, татварын байгууллагаас компани, ААН-үүдийн энэ оны хагас жилийн санхүүгийн тайланг хүлээн авах хугацааг энэ оны 7 дугаар сарын 24-н хүртэл сунгаад байна. Үүнтэй холбогдуулан хагас жилийн санхүүгийн тайлангаа сунгасан хугацааны дотор багтаан ирүүлж, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг компани, ААН-үүдэд анхааруулаад байна.

Тодруулбал, татварын байгууллагаас мэдээлж буйгаар энэ оны II улирлын болон эхний хагас жилийн ААН-ийн орлогын албан татвар /ААНОАТ/-ын тайлангийн хугацааг 4 хоногоор сунгаад байна. Тайланг 7 дугаар сарын 24-нийг дуустал хүлээн авах болсныг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Татварын тайланг хоцроовол Зөрчлийн хуулийн дагуу хувь хүнийг 150 нэгж, аж ахуйн нэгжийг 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай аж. 


Холбоотой мэдээ