Монгол Улсын Консерваторитой байгуулсан гэрээг цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-07-23 19:02:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Консерваторитой байгуулсан гэрээг цуцаллаа.


Тодруулбал, БШУЯ-ны удирдлагууд энэ долоо хоногийн даваа гарагт Монгол Улсын Консерваторийн төлөөлөлтэй уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон.

 

Уулзалтын үеэр үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн багш нарын төлөөлөл хоёр өөр байр суурьтай байсан учир дахиж бүх ажилчдын уулзалт зохион байгуулахаар болсон юм. Өнөөдөр хоёр дахь уулзалт болж БШУЯ болон МУК хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгч, БШУ-ны сайд зарим шийдвэрийг танилцууллаа.

 

Хамтын ажиллагааны хүрээнд МУК-ийн статус, үйл ажиллагааг эрх зүйн хувьд тодорхой болгох, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, багш боловсон хүчнийг дахин сургах, мэргэшүүлэх чиглэлд хамтрах, хөгжим техник хэрэгслийн шинэчлэл хийх, хөгжим урлагийн стандартад нийцсэн зориулалтын барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх гээд олон заалтууд тусгасан. Үүний нэг хэсэг нь кампус хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөгөө байсан юм.


Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг УИХ-аас 2020 оны 11 дүгээр сард баталсан. Энэ хуульд тусгасан ёсоор Сүхбаатар дүүрэгт Боловсролын Үнэлгээ мэдээллийн нэгдсэн төв байгуулах ёстой. Хууль хэрэгжүүлэх явцад мэдээллийн зөрүүтэй байдал, түүнийг санаатай, санамсаргүй дэвэргэсэн үйлдлүүдийн улмаас нөхцөл байдал хүндэрсэн учир БШУ-ны сайдаас чиглэл өгч 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, МУК-ийн захирлын үүрэг гүцэтгэгч нарын байгуулсан гэрээг хүчингүй болгож шийдвэрлэв.


Гэхдээ МУК-иос байгуулсан түр хороог үргэлжлүүлэн тэмцэж, сургуулийнхаа алдагдсан газар дээр хууль зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан граж, барилгыг буулгах хүртэл хамтран ажиллахыг БШУ-ны сайд уриаллаа.


Холбоотой мэдээ