Монгол сурагчид олон улсын математикийн олимпиадаас 2 алт хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2021-07-24 13:20:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын математикийн олимпиадад оролцсон Монгол Улсын сурагчдын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Манай улсын сурагчид Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргаад байна.Г Тодруулбал, уг олимпиадад оролцож буй Герман улсын баг 12 дугаар байрт, Сингапур улсын баг 15 дугаар байрт жагссан байна.

Зуны олимпын наадам болж байгаа энэ цаг мөчид манай улсын сурагчид олон улсын олимпиадад оролцож сайхан амжилт гаргасанд монголчууд баяртай хүлээн авч байна. Олон улсын математикийн 62 дугаар олимпиад нь ОХУ-ын Санкт-Петербург хотноо  энэ оны 7 дугаар сарын 14-24-нд болж байна. 



Монгол Улсын багийн гишүүд:

А.Нямдаваа - Алтан медаль (Сант сургууль)

М.Өнөболд - Алтан медаль (Нэгдүгээр сургууль)

Ц.Сайханбилэг - Мөнгөн медаль (Сант сургууль)

О.Мишээл - Мөнгөн медаль (Шинэ Монгол сургууль)

Д.Энэрэлт - Хүрэл медаль (Сант сургууль)

Б.Батсамбуу - Хүрэл медаль (Олонлог төв сургууль)

Багийн удирдагчаар Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн У.Батзориг нар ажилласан юм.






Р.Батхишиг


Холбоотой мэдээ