Хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-26 14:08:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар орон сууц болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов.


Мөн нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд барилга, байгууламж, авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлт, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилт, орон сууцны хорооллын дээврийн засвар, цахилгаан шатны засвар, үйлчилгээ, гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан, далан сувгийн ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгаж, гүйцэтгэлийг тогтмол хянахыг даалгажээ.

Холбоотой мэдээ