Токиогийн олимпоос 2 дахь хүрэл медалийг Ц.Цогтбаатар эх орондоо авчирлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-26 18:29:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, Канадын жүдоч Артур Маргелдинг ялж Токиогийн олимпын хүрэл медаль хүртэж, монголчуудаа баярлуулав. 


Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатарын хувьд Канадын жүдочтой олимпын хүрэл медалийн төлөө хүч үзэхдээ барилдаан эхэлмэгц өчих мэхээр ялж, эх орондоо энэ олимпын 2 дахь хүрэл мeдалийг авчирлаа.



Холбоотой мэдээ