“Цэрдийн галавын гайхамшиг”-аар аялуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-28 15:55:32

Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон “Цэрдийн галавын гайхамшиг” үзэсгэлэнгээр зуны цагийн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн санаачилгаар дэвшилтэт технологийг ашиглан олон сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлүүдийг бодит мэт хөдөлгөөн, дуу дүрслэлийг үзэгч олонд хүргэж байна.

Мөн ухаалаг утасны аппликэйшн суулгаснаар музей рүү орохдоо үзмэрийн талаарх тайлбар, үлэг гүрвэлийг 3D дүрслэлээр бодит мэдээллийг хүлээн авах боломжтой.

Тус музей өнөөдрөөс эхлэн өдөр бүр 10.00-19.00 цагийн хооронд ажиллах юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ