Катар-Монгол хоорондын Батлан хамгаалах, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хорооны даргыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-28 09:49:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Катар-Монгол хоорондын Батлан хамгаалах, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах хорооны дарга хурандаа Набел Сороур, энэхүү албан тушаалд 2008 оноос хойш ажилласан бригадын генерал Мохаммед Хассан Ал Тавади нарыг хүлээн авч уулзлаа.


Тодруулбал, 2007 онд “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ” байгуулагдсанаар хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа эхэлж өндөр, дунд түвшний харилцан айлчлал, цэргийн мэргэжлийн боловсон хүчний сургалт бэлтгэл, энхийг дэмжих ажиллагаа, терроризмтэй тэмцэх хамтарсан дадлага, сургууль хийх зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд нотлов.




Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр геополитек болон цэрэг, улс төрийн зарим ижил төстэй зүйлс манай хоёр оронд их байдаг бөгөөд хамтын ажиллагааны уламжлалт хэлбэрүүдийг хадгалахын зэрэгцээ шинэ агуулга хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ илэрхийлэв.

 

Холбоотой мэдээ