Монголын жүдочид олимпын багийн тэмцээнд маргааш өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд олимпын алт, мөнгө, хүрэл медальтнууд /өнөөдөр эр +100 кг, эм +78 кг/ тодорч, ганцаарчисан тэмцээн дуусна.
Харин жүдо бөхийн багийн барилдаан болох бөгөөд Монгол Улсын холимог баг эхлээд БНСУ-ын жүдо бөхийн холимог багтай барилдах хуваарьтай байгаа. Олимпын жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд 4 тивийн 12 орны эрэгтэй /73, -90, +90 кг/ 73 тамирчин, эмэгтэй /57, -70, +70 кг/ 65 тамирчин, нийтдээ 138 жүдоч хүчээ сорих юм.
Токиогийн олимпод Монгол Улс жүдо бөхийн 12 шилдэг тамирчнаа сойж барилдуулснаар, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, эмэгтэй 48 кг-д өрсөлдсөн МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль, эрэгтэй 73 кг-д өрсөлдсөн ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл медаль, эрэгтэй 81 кг-д өрсөлдсөн Дэлхийн аварга Саид Моллаей мөнгөн медалийн эздээр тус тус тодорсон юм.
Токиогин олимпын жүдо бөхийн тэмцээнд өрсөлдсөн 128 орны эрэгтэй,
эмэгтэй нийт 12 жингийн 393 тамирчны медаль хүртсэн тоог шигшээ баг тус бүрээр нь өнөөдөр /2021.07.30/ өглөөний байдлаар тодруулахад, Японы шигшээ баг 8 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалтай тэргүүлж, Косово 2
алттай хоёрт, Франц 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай гуравт жагссан бол Гүржийн
баг 1 алт, 2 мөнгөтэй 4 дүгээрт, Монголын шигшээ баг 1 мөнгө, 2 хүрэл медальтай
5 дугаар байрыг эзэлж байна.
Men -73 kg -90
kg +90 kg
Competitors 30 22 21
Women -57
kg -70 kg +70 kg
Competitors 27 22 16