"Ковид-19" халдварын 1063 шинэ тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-02 11:04:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "Ковид-19" халдварын 1063 тохиолдол бүртгэгдэж, 1957 иргэн эдгэрлээ.


Эдгээрээс Улаанбаатар хотод 283, хөдөө орон нутагт 780 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 41-80 насны гурван иргэн нас барсан талаар ЭМЯ цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.



Холбоотой мэдээ