Э.Даваахүү 23 дугаарт шалгарлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-08-02 11:15:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын буудлага спортын эрэгтэй гар бууны 25 метрийн олимпын хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөөнөө үргэлжлүүлж 2 дугаар дасгалд 27 тамирчнаас 23 дугаар байрт шалгарлаа.


Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23 дугаарт жагссан. Өнөөдөр 07 цаг 30 минутаас тамирчид үлдсэн 30 сумаа буудаж 565 оноогоор 23 дугаар байр эзэллээ.


Нийт тамирчдаас хамгийн өндөр оноотой 6 тамирчин шигшээд шалгаруулах юм. Харин шилдэг 6 тамирчин 13 цаг 30 минутаас эхэлж медалийн төлөө өрсөлдөнө. Өнөөдөр явагдах 2 дасгалаар Токиогийн олимпын буудлага спортын тэмцээнүүд өндөрлөж байна.

Холбоотой мэдээ