"Монгол шуудан" хагас жилийн үйл ажиллагаагаа тайлагналлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-03 18:25:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "Монгол шуудан" ХК энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани нь шуудангийн уламжлалт нэр төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажиллажээ. Үүнд: 

  • 2021 оны эхний хагас жилд 10.1 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн дүн бөгөөд нийт 478.9  сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
  • Дотооддоо нийт 392 салбар, 1000 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
  • Цахим гарааны хүргэлтийн шийдэл болох "Гараас гарт" хүргэлтийн үйлчилгээний дэд бүтцийг бий болгож, хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлжээ.
  • Тусгай үүргийн нислэгээр дамжуулж БНСУ, Турк, Япон, ХБНГУ зэрэг улсуудтай шуудан солилцож ажилласан байна.

Танилцуулгын дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ