Хөвсгөлд битүүмжилсэн хайрцгаар 2466 иргэн санал өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-29 11:09:29

Хөвсгөл аймгийн хэмжээнд битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ 2662 иргэн ирүүлснээс 6-р сарын 28-ы өдөр 2466 иргэн санал өгчээ. Бичиг баримтын зөрчлийн улмаас зарим иргэн санал өгч чадаагүй байна.

Битүүмжилсэн хайрцгаар санал авах явцад ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй хуулийн хүрээнд явагдсан гэнэ. Иргэдэд битүүмжилсэн хайрцгаар санал өгөх явцад тодорхой мэдээлэл зөвлөгөөг өгсөн боловч зарим сонгогч нар илүү нэр дэвшигч дугуйлж саналын хуудас хүчингүй болсон тохиолдол гарчээ. Тухайлбал өнөөдөр өглөө УИХ-ын сонгуулийн 38-р тойрог 3-р хэсэг, аймгийн ИТХ-ын 30-р хэсэгт битүүмжилсэн хайрцгаар санал өгсөн 13 саналын хуудсыг уншуулахад 2 хуудас хүчингүй болжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Холбоотой мэдээ