Уханийн оршин суугчдыг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулж эхэлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-08-04 10:03:47

УХАНЬ. /Xinhua/. БНХАУ-ын төв нутгийн Хубэй мужийн нийслэл Ухань хотод мягмар гаргаас “COVID-19”-ийн нуклейн хүчлийн шинжилгээг хот даяар хийж эхэллээ гэж тус мужийн “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хяналтад авах төв мэдээлжээ.


Уханьд даваа гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан гурван шинэ тохиолдол, шинж тэмдэггүй таван тохиолдол илэрсэн гэж Хубэйн Эрүүл мэндийн хороо мягмар гарагт мэдээлсэн байна.


Хубэйд оршин суугчдыг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулах кампанит ажлыг эхлүүлснээс хойш 403 мянга орчим хүнээс сорьц цуглуулжээ.


COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хяналтад авах төвийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлснээр, мужийн удирдлагууд шаардлагагүй тохиолдолд мужаас гарахгүй байхыг оршин суугчдадаа уриалж байгаа ажээ.


Даваа гаргаас өмнө Уханьд дотоодод халдварласан тохиолдол жил гаруйн турш бүртгэгдээгүй байсан юм. 

Холбоотой мэдээ