Хөвсгөл нуурын 5-6 цэгээс усны дээжийг шинжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-09 09:45:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг татан гаргах ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажиллажээ.


Хөвсгөл нуурын бохирдлыг багасгах цогц ажлын хүрээнд эхний ээлжид Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг татан гарахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд аврагч, шумбагчид нуурт живсэн хөлгийн нарийвчилсан хэмжилтүүдийг хийн, нөхцөл байдлыг үнэлэх, шаардагдах техник хэрэгслийн тооцоо судалгааг гаргана. Мөн БОАЖЯ -ны Усны бодлого зохицуулалтын газрын мэргэжилтнүүд тус нуурын шаардлагатай 5-6 цэгээ усны дээж авч шинжилгээ хийж байна.


Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн даргаар БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд даргаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ажиллаж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд уг ажиллагааг гардан зохион байгуулахад ОБЕГ-ын дарга, Бригадын Генерал Г.Ариунбуян, Ерөнхийлөгчийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү, Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан болон холбогдох албаныхан ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ