Сүүлийн 24 цагт 72 иргэнээс халдвар илрэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-09 16:33:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 33 хүнд хурдавчилсан шинжилгээ, 88 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 121 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 72 тохиолдол шинээр батлагдав.

Ийнхүү тус аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 3932 болж байна.

Шинээр батлагдсан тохиолдлын задалж тайлбарлавал, Баяннуур суманд 3 иргэн, Бугат суманд 5, Булган суманд 2, Дэлүүн суманд 2, Ногооннуур суманд 10, Сагсай суманд 8, Улаанхус суманд 21, Цэнгэл суманд 1, Өлгий суманд 20 иргэнээс тус тус халдвар илэрсэн аж.

Батлагдсан нийттохиолдлос 2131 иргэн (сүүлийн 24 цагт 188)  эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 117 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 67 иргэн, халдвартын тасагт 6, Сансар эмнэлгийн байранд 26, Пазылет төрийн бус байгууллагын байранд 50, сумуудын Эрүүл мэндийн төвүүдэд 84 иргэн, гэртээ 1446 иргэн эмчлүүлж байгаа.

Эмчилгээ хийлгэж байгаа 1796 иргэнээс 1588 иргэний биеийн байдал хөнгөн, 166 иргэний биеийн байдал хүндэвтэр, 39 иргэний биеийн байдал хүнд, 3 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ