Египет Тунист эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-08-10 13:10:34

ТУНИС. /Xinhua/. Египетээс цар тахлын эсрэг тэмцэж буй Тунисын хүчин чармайлтыг дэмжих үүднээс хандивласан эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа гэж тус улсын Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдэгджээ.

"COVID-19" цар тахалтай тэмцэхэд хувь нэмрээ оруулах эмнэлгийн тоног төхөөрөмж, хүчилтөрөгчийг тээвэрлэсэн Египетийн цэргийн гурван онгоц даваа гарагт Тунис-Карфаген олон улсын нисэх буудалд газардлаа" гэж уг мэдэгдэлд дурджээ.

Мөн хоёр орны гүн гүнзгий, бат бөх харилцааны илэрхийлэл болгон тусламж дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлж буй Египет улсад гүнээ талархаж буйгаа Тунис улс дахин илэрхийлсэн байна. 

Тунисын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2546 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдварын нийт тохиолдлын тоо 610 660-д хүрчээ. 

Мөн халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 122-оор нэмэгдэж, 20 931 болсон бол эдгэрсэн хүний тоо 542 210-д хүрээд байна гэж тус яамны мэдэгдэлд дурджээ.

Холбоотой мэдээ