Саналын хуудас буруу бөглөж дахиж авах тохиолдол их гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-29 15:43:51

Сүхбаатар аймгийн хэмжээнд сонгуулийн ирц 14 цагийн байдлаар 49,5 хувьтай үргэлжилж байна. Саналын хуудас буруу бөглөх, дахин шинээр хуудас сонгох тохиолдол өмнөх жилийн сонгуулиудаас илүү их гарч байгааг хэллээ.

Сонгогчдийн идэвхи сайн байгаа бөгөөд өглөө 7 цаг 30 минутаас өдрийн 13 цаг хүртэл  аймгийн төвийн бүх санал авах байрууд урт дараалалтай байсан бол 14 цагаас хойш сийрэгжиж эхэлжээ. Энэ жилийн сонгуульд ялангуяа залуучуудын идэвхи сайн байгааг цохон тэмдэглэлээ.

Сүхбаатар аймагт 39096 сонгогчийн нэр, нэрсийн жагсаалтанд бүрүтгэгдсэн. Энэ удаагийн сонгуульд нийт 4 намын 83 хүн өрсөлдөж байна.

Одоогоор сонгуультай холбоотой ямар нэгэн алдаа, зөрчил гараагүй байна.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ