Залуусыг ажил хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийн бүртгэл энэ сарын 16-наас эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ, БШУЯ, БХЯ, Соёлын яам хамтран хэрэгжүүлж буй залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслий бүртгэл энэ сарын 16-22-нд үргэлжилнэ.
Бүртгүүлэх хүсэлтэй 18-34 насны, сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй иргэн ажил, орлоготой болохыг хүсвэл www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн нэр дээрх гар утасны дугаар, интернет банкны эрхээрээ нэвтэрч орж “Оролцоо” төсөл гэсэн цэсэн дээр дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ.
Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд регистрийн дугаараа оруулан шалгуулах юм.
Төсөл нь залуучууст эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх
оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр
эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой.