Сурагч О.Номин-Эрдэнэ нийгмийн ухааны хичээлээр 100 хувийн гүйцэтгэл үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-25 19:32:16

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт нийгмийн ухааны хичээлээр анх удаа 100 хувийн гүйцэтгэл үзүүлсэн сурагч 2021 оны элсэлтийн eрөнхий шалгалтын үеэр бүртгэгдлээ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-"Тухайлбал энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтаар Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Отгонбаярын Номин-эрдэнэ 100 хувийн гүйцэтгэлээр 800 оноо авсан байна. Мөн матeматикийн хичээлээр Дэвшил сургуулийн сурагч Дэмбэрэлгүнчингийн Мягмарсайхан 98 хувийн гүйцэтгэлээр 800 оноо, физикийн хичээлээр Дэвшил сургуулийн сурагч Бат-эрдэнийн Дашзэвэг 96 хувийн гүйцэтгэлээр 800 оноо, монгол хэлний хичээлээр Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн сурагч Чимчигбатын Уртнасан 92 хувийн гүйцэтгэлээр 800 оноо тус тус авсан" байна гэв. Ташрамд тус аймагт давхардсан тоогоор нийт 3099 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орж, 10 хичээлээр шалгалт өгчээ.

Холбоотой мэдээ