Б.Лхагвасүрэн: Криптовалют, койнууд нь албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-26 12:01:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Банк, санхүүгийн байгууллагууд сүүлийн үед гараад буй криптовалютын талаарх мэдээлэлд хариу тайлбар хийж, мэдэгдэл гарган анхааруулж сэрэмжлүүлж байна. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн энэ талаар мэдэгдсэнийг тодруулав. 


-Криптовалют болон олон төрлийн койнуудын талаар нийгмийн цахим сүлжээнд их ярих болсон. Энэ талаар Монголбанк ямар тайлбар хийж байна вэ?

-Монголбанк үүн дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Юуны өмнө криптовалют, койнууд нь мөнгө биш, албан ёсны тѳлбѳрийн хэрэгсэл биш гэдгийг хэлье. Түүнээс гадна иргэд оруулсан мөнгөө бүгдийг нь алдах эсвэл мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болох ч эрсдэлтэй. Эдгээр нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төлбөр тооцоонд хуулиар зөвшөөрсөн хэрэгсэл биш, Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд тодорхойлсон цахим мөнгөнд хамаарахгүй, зөвшөөрөөгүй зүйл юм. Иймд маш болгоомжтой хандахыг зохицуулагч байгууллагуудаас удаа дараа анхааруулж буй. 

-Төлбөрийн хэрэгсэл гэхээс илүү мөнгөө өсгөх, хөрөнгө оруулалтын зорилгоор сонирхох хүн цөөнгүй байна. Ямар эрсдэл учирч болох вэ?

-Нэгдүгээрт, криптовалют, койнууд нь ямар нэг бодит үнэ цэнэгүй тул найдвартай хөрөнгө оруулалт биш гэдгийг анхаарах шаардлагатай. Тухайлбал, алт шиг байгалийн шинж чанараараа дотоод үнэ цэнэтэй зүйл биш. Түүнчлэн, ард нь үнэ цэнийн баталгаа болох төрийн институц эсвэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж үгүй.



Kрипто, койнууд нь мөнгө угаах хэрэгсэл болсоор ирснийг хууль хяналтын байгууллагууд анхааруулсаар байгаа.



Үнэ ханш нь зөвхөн хурдан ашиг олох гэсэн спекуляц дээр тогтож байгаа учраас маш тогтворгүй, өндөр савлагаатай бөгөөд мөнгөө оруулсан хүн хохирол хүлээх, бүх мөнгөө алдах ч эрсдэлтэй. Хоёрт, хуулийн зохицуулалтгүй, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин, дүрэм журамгүй гэдгээрээ албан ёсны мөнгөн тэмдэгт эсвэл хувьцаа, бонд зэрэг зохицуулалттай хөрөнгө оруулалтын бусад хэрэгслээс ихээхэн ялгаатай. Өөрөөр хэлбэл, мэдээлэл багатай, зах зээлд нөлөөлөх чадваргүй жижиг хөрөнгө оруулагч нар золиос болох эрсдэл маш өндөр, үүнээс сэргийлэх хамгаалалтгүй юм. Хэдийгээр өндөр өгөөж амлаж болох ч, дийлэнх хөрөнгө оруулагч нарын хувьд өндөр эрсдэл л биеллээ олно гэсэн үг. 

-Иргэд мөнгө угаалт, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос хэрхэн сэргийлэх вэ?

-Kрипто, койнууд нь мөнгө угаах хэрэгсэл болсоор ирснийг хууль хяналтын байгууллагууд анхааруулсаар байгаа. Блокчейн технологийн өндөр нууцлал нь ямар зорилготой, хэнтэй арилжаа хийж буйг мэдэх аргагүй болгосноор энэхүү эрсдэлийг эрс нэмэгдүүлсэн. Мөн хуурамч төслүүд, койнуудаар дамжуулан мэдлэг, мэдээлэлгүй хүмүүсийн мөнгийг нь 

Холбоотой мэдээ