Хашимото Сэйко: Парагийн тамирчдыг хязгааргүй боломж, хязгаарыг давах чадвартай хүмүүс гэж хэлдэг
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Токио /МОНЦАМЭ/. Японы олимпын хорооны тэргүүлэгч Хашимото Сэйкогийн “Токио-2020” зуны Паралимпын XVI наадмын нээлтийн ёслолын индэр дээр хэлсэн үгийг
бүрэн эхээр нь хүргэж байна.
Энд хүрэлцэн ирсэн хүмүүс ээ…
Олимпын нээлтийг тольдон үзэж байгаа дэлхийн хүмүүс ээ…
Олимпын хөлс нь хатаагүй
дэлхийн тамирчдын буухиа үргэлжилж, өнөөдөр энэ цаг мөчид паралимпын уралдаан
тэмцээн үргэлжлэх гэж байна.
Та бүхэн Токиод тавтай
морил.
Сэтгэл зүрхнээсээ та
бүхнийг урьж байна.
Дэлхийд коронавирус
тархсан байгаа энэ үед эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд, үүнийг даван туулах
гэж өдөр бүр хичээж буй хүмүүст, бас энэхүү нээлтийг хийх, бүтээхэд тал бүрээр
туслан дэмжиж ирсэн Олон улсын олимпын хороо, Япон улсын засгийн газар, Токио
хот, олимптой холбоотой та бүхэнд чин сэтгэлээсээ талархал өргөн дэвшүүлж
байна.
Олон улсын уралдаан
тэмцээнүүдийг зохион байгуулахыг таатайгаар хүлээн авсан Япон улсын ард иргэдэд
улам их итгэл өгч, мөн коронавирусний эсрэг урьдчилан сэргийлэх боломжтой бүх
арга хэмжээг авч, аюулгүй ажиллагаагаар
хангаж олимпын уралдаан тэмцээнүүдийг амжилттай явуулах болно. Токио хот
түүхэндээ анх удаа 2 дахь
зуны олимпоо угтан авч байна. Өмнөх Токиогийн паралимпын үеэр хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийг бие дааж, нийгэмд идэвхтэй оролцохыг уриалснаар, параспорт Япон улсад хүчтэй хөгжиж
ирсэн юм.
Тийм ээ, 57 жилийн дараа
нээлтээ хийж байгаа энэ паралимпын уралдаан тэмцээн юуг илэрхийлж, ямар шинэ
зүйлийг хэлэх бол гэж бодогдож байгаа байх. Нийгэм яаж өөрчлөгдөх бол гэж.
Паралимпыг угтан авах бэлтгэл ажил эхлэх үеэс л нас, хүйс, арьс өнгө, хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй ялгаварлан гадуурхал байхгүй универсиаль / universal / дизайнтай нийгэм, хотыг бий болгож, аль болох хүн бүр зүрх сэтгэлдээ ямар нэгэн саад бэрхшээлгүй байхаар бодож төлөвлөж ирсэн билээ.
Тийм ээ, энэ ажил алхам алхмаар, бага багаар
өөрчлөгдөж, урагшилж байлаа.
Мэдээж нийгэм ч
өөрчлөгдөж эхэлсэн юм. Уралдаан тэмцээнийг боломж болгон харж бие биеийнхээ
ялгааг хүлээн зөвшөөрөх, бие биенээ дэмжин туслах, ялгаварлан гадуурхалгүй, саад
бэрхшээлгүй хүн бүр хамтдаа ая тухтай амьдрах нийгмийг бүтээхийг бид хүсэж байна.
Улс орнуудын тамирчид, спортын
хүч чадлаар дэлхийг цаашлаад ирээдүйг бид өөрчилж чадна. Энэ бол бид бүхний
эрхэм зорилго юм.
Тийм ээ, Нийгмийг спортын
уралдаан тэмцээнээр хувьсгал хийн өөрчлөх цаг хугацаа хагас зууныг даван
өнөөдөр ирээд байна.
Тамирчид аа… Коронавирусний зовлон бэрхшээлтэй байсан ч хичээн зүтгэж Токиод ирсэнд
баярлалаа.
Бүх зүйлийг хүлээн
зөвшөөрч, бүх зүйлийг заримдаа орхихоос өөр хүнд нөхцөл байдлаас бий болсон
жинхэнэ хүч чадлыг үзүүлэх дэлхийн парагийн тамирчидыг хүндэтгэж байгааг минь хүлээн авна уу.
Парагийн тамирчинг
хүмүүс хязгааргүй боломж эсвэл хязгаарыг
давах чадвартай гэж хэлдэг.
Надад хэлээч…
Зовлон бэрхшээлүүдийг
даван туулж ирсэн тэр эрчээрээ бидэнд босон зогсох урам зориг, хүч чадал, хүсэл
мөрөөдлийг өгөхийг хүсэж байна.
Зохион байгуулах хороо
энэ удаагийн “Токио-2020” паралимпыг пара тамирчдын хичээл зүтгэлийг дээдэлдэг
үнэлдэг нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн индэр тайз болгохын төлөө чадах бүхнээ
хийн ажиллах болно.
Та бүхэнд баярлалаа.
JAPAN TOKYO 2020 PARALYMPIC
Орчуулсан сэтгүүлч Н.Базарсүрэн