Айраг, Зүүнбаянгийн эмнэлэгт нэмэлтээр ор дэлгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-26 21:18:16

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт “Ковид-19-ын батлагдсан 21 тохиолдол бүртгэгдэж өссөн дүнгээр 777 тохиолдол болжээ.

Коронавируст  халдварын тохиолдлын тоо сүүлийн 7 хоногт нэмэгдэж байгаа тул Зүүнбаян сум дундын эмнэлэгт нэмэлтээр ор дэлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа аж.

Зүүнбаянгийн Сум дундын эмнэлэгт Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах суманд бүртгэгдсэн тохиолдлыг эмчилнэ.

Харин Айраг сумын эрүүл мэндийн төвд  нэмэлтээр ор дэлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд Айраг сумын Эрүүл мэндийн төвд  Айраг, Иххэт, Даланжаргалан суманд бүртгэгдсэн тохиолдлыг эмчлэхээр болжээ.

Холбоотой мэдээ