Сүхбаатар аймгийн төвд анх удаа Майдар эргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-30 16:31:40

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод анх удаа Майдар эргэх ёслол боллоо. Ёслолыг Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдээс зохион байгуулсан бөгөөд хийдийнхээ 4 талд гарч Майдар эргэн ном айлджээ. Ёслол өглөө 07 цагаас 15 цаг хүртэл үргэлжилж, хамгийн сүүлдээ майдараа хийдийнхээ гол дуганд залсан байна.

“Майдартай таарсан хүмүүс ихэд билэгшээдэг учиртай. Аймаг орон нутгийн иргэд зорин ирж мөргөн ирээдүй хойчоо даатган залбирч, нөгөө талаараа ихэд гайхах сонирхох зэрэгцэн хүлээж авч байна” хэмээн Эрдэнэмандал хийдийн дэд лам Н.Цамбанүрдэв хэллээ.

Майдар нь Буддагийн ирээдүйн дүр гэж үздэг. Майдар өргөх ёслолоор ирээдүйн бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан бурханы томоохон зан үйл юм.

Энэхүү Майдар эргэх ёслол нь Эрдэнэмандал хийдийн 25 жилийн ойн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг юм байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ