Энэ жил хүнсний ногоо 8754 тонныг хураан авах төлөвлөгөөтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.
Тус аймаг энэ онд ургацын урьдчилсан балансаар үр тариа га-аас 2082 тонн,
ногоон тэжээл га-аас 16 цн буюу 8754 тонныг хураан авах төлөвлөгөөтэй байна.
Харин
төмс га-аас 2062 тонн, хүнсний ногоо га-аас 1619 тонныг хураан авах төлөвтэй
байна. Аймгийн хэмжээнд ургац хураалтад комбайн гурав, дугуйт трактор 25, будаа
ачигч хоёр, будаа цэвэрлэгч гурав, чиргүүл 17, ангиллын жатка гурав, төмс ухагч
9 ширхэг ажилд гарахад бэлэн байгаа. Ургацын урьдчилсан баланс тогтоох ажлыг наймдугаар
сарын 12-19-ний өдрүүдэд тариалан бүхий сумдын тариалангийн талбайд хийсэн
байна. Өнөөдрийн байдлаар Тэлмэн, Тосонцэнгэл, Түдэвтэй, Нөмрөг, Баянхайрхан,
Баянтэс, Тэс, Асгат, Идэр, Улиастай, Алдархаан зэрэг сумууд тариалалт хийсэн
байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.