Дэлхийн эрчимтэй хөгжиж буй 7 том хотыг Москва тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-07-01 11:15:54

ОХУ-ын нийслэл Москва хот дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй 7 том хотын жагсаалтыг тэргүүлсэн тухай Москва хотын дарга Сергей Собянин Москвагийн хүн амын бодлогын чуулганы хүрээнд болсон салбар хуралдааны үеэр  дээр  мэдэгдлээ.

“Москваг хот-музей болох Парис хоттой  харьцуулахад хэцүү, тэгээд ч  ингэх шаардлага   байхгүй. Москва бол хөгжиж буй хот. Иймд түүнийг хөгжиж байгаа хотуудтай харьцуулсан нь илүү дээр юм. Хөгжиж буй хотуудад нэг бус жил судалгаа явуулж байгаа “PwC “/”PricewaterhouseCoopers“/ талархаж байна. Бид байнга эхний гуравдугаар байранд орж байсан. Өнгөрсөн жил бид хоёрдугаар байр эзэлсэн. Харин энэ жил бид дэлхийн хөгжиж буй  томоохон хотуудын жагсаалтыг тэргүүллээ. Энэ бол манай багийн болон Москвагийнхны том ололт амжилт юм” гэж хотын дарга Сергей Собянин хэлэв.  

”Pricewater house Coopers“ компаниас  жил бүрийн зохион  явуулдаг чансаагаар  Москва хот анх удаагаа Бээжингийн өмнө жагсчээ. Судалгаанд нийт Москва, Мехико, Сан-Паулу, Мумбаи, Стамбул, Бээжин, Жакарта хот оржээ. Эдгээр хот  бүр нь  улсынхаа  нийслэл хотын  санхүү, арилжааны үйл ажиллагааг гүйцэтгэж буй стратегийн гол төв юм.

Москва хот. А.Огторгуймаа.  

Холбоотой мэдээ