Арвайхээр хотын дарга хариуцлагын гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-02 17:15:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. АОК-оос спорт заал, усан бассейн, фитнесс, баар, караоке, сүм хийдийг ажиллуулах шийдвэр гарсантай холбогдуулж, Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат байгууллагуудтай хариуцлагын гэрээ байгууллаа.

Тус сумын нутаг дэвсгэрт дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 22 байгууллагын удирдлагатай байгуулсан гэрээнд ковидын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, үйлчилж буй өрөө тасалгаанд зай бариулах, вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүст үйлчлэх ба үйлчлүүлэгчдэд хяналт тавих, бүртгэл хяналтын систем ажиллуулах талаар тусгасан байна.

Хэрэв гэрээгээ зөрчиж, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүйн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох, хариуцлага тооцохыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ