Сумынхаа хөгжлийн төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-03 12:13:07
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Луус сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг иргэдийн оролцоотойгоор боловсруулах зорилгоор гүйцэтгэгч компани тус сумын иргэдтэй уулзалтууд зохион байгуулж байна.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ОНХС-ийн 100,0 сая төгрөгийн хөрөнгөөр “Сонголт дизайн” компани гүйцэтгэж байгаа аж.

Тус сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болсноор сумын төвийн дэд бүтцийг сайжруулж инженерийн шугам сүлжээтэй холбох, айл өрхүүдийн амьдрах нөхцөлийг сайжруулах,  хашаа байшин, зам талбайг тохижуулах асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болох юм.

Тус төлөвлөгөөг иргэд олон нийтийн оролцоотойгоор гүйцэтгэж байгаа нь төслийн онцлог юм. Иргэдийн оролцоог хангахын тулд халдвар хамгааллын дэглэм баримтлан сумын оршин суугчид, хөдөлмөр эрхлэгчид болон аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөлтэй хэсэгчилсэн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ