4081 хүн гэрээр эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-06 12:12:30

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 10373 болсон байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар авсан 444 хүн эдгэрсэн бөгөөд шинээр 313 хүн халдвар авсан нь тогтоогджээ.

Өнөөдрийн байдлаар нийт 879 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 78 нь 18 хүртэлх насны хүүхэд, 63 нь жирэмсэн эх байна. Улмаар биеийн байдал нь нэн хүнд 9, хүнд 62, хүндэвтэр 215, хөнгөн оноштой 593 хүн байгаа аж. 

Мөн аймгийн төв болон хөдөөгийн сумдад 4081 хүн гэрээр эмчлүүлж байна. Одоогоор Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдвартай нийт 7027 хүн эдгэрчээ.   

 

Холбоотой мэдээ