Сүхбаатар аймгийн хэмжээнд 600 гаруй төгсөгч хувиар сонголт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-01 18:51:30

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийг их дээд сургууьд элсүүлэх үйл ажиллагаа 7 дугаар сарын 4-нд эхэлнэ.

Энэ жил Сүхбаатар аймгийн хэмжээнд 8 ЕБС-ийг 675 хүүхэд төгссөн бөгөөд үүнээс 638 төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалтад оржээ. Мөн өнгөрсөн жилийн батламжтай төгсөгчид нэмэгдээд 600 гаруй төгсөгч хувиар сонголт хийх юм байна.

Элсэлтийн үеэр улсын сургуулиудаас гадна хувийн сургуулиуд гадуур сурталчилгаа хийж төгсөгчийн элсэлт давхар хийдэг. Энэ жил эдгээр сургуулиудад сурталчилгаа танилцуулга хийх тусгай талбай гаргаж өгчээ. Харин 7 сарын 8-ны өдөр үлдэгдэл хувиарыг дахин сонгуулна хэмээн аймгийн БСГ-ын дарга Л. Байгльмаа хэллээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ