Эх үүсвэр тодорхойгүй халдварын тоо нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-08 18:17:43
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд 66 шинэ тохиолдол илэрлээ.
Үүнээс Даланзадгадад 40, Оюутолгойд 4, Ханбогдод 5, Цогтцэцийд 8, Булганд 3, Манлайд 2 тохиолдол гарсан байна. Мөн Номгон, Цогт-Овоо, Ханхонгор суманд тус бур нэг тохиолдол шинээр бүртгэгджээ. Эдгээр иргэдээс 37 нь PCR шинжилгээгээр, бусад нь түргэвчилсэн оношлуур болон шинж тэмдэг илэрсэн ойрын хавьтлууд байгаа юм.
Хамгийн олон тохиолдол аймгийн төв Даланзадгадад илэрсэн байна. Даланзадгад нь 2020 оны статистик судалгаагаар 26367 хүн амтай гэсэн тоон мэдээлэл байгаа юм. Аймгийн Онцгой комиссын мэдээлж байгаагаар эх үүсвэр тодорхойгүй халдварын тоо нэмэгдэж байна гэлээ.
Өнөөдрийн байдлаар 439 иргэн эмнэлэгт, 116 иргэн гэрээр эмчлүүлж байна.
Холбоотой мэдээ