АНУ-ын армид трансжендер хүмүүс зүтгэх боломжтой болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-02 14:27:04

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын зэвсэгт хүчинд трансжендер хүмүүс зүтгэхийг хориглосон хуулийг цаашид хэрэгжүүлэхээ болино гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Эштон Картер мэдэгдлээ.

Картер хэлэхдээ “БХЯ нэг жилийн дотор өөрчлөлтүүдийг хэрэгжүүлнэ” гэв.

Тэрбээр цааш хэлэхдээ “энэ яамны үүрэг бол АНУ-ыг батлан хамгаалах. Тиймээс армид зүтгэх сонирхолтой хүмүүст ийм шаардлага тавихыг зогсооно” гэсэн юм.

Армид эмэгтэйчүүд болон ижил хүйстнүүдийн эзлэх байр суурьт Пентагон шинэчлэлт хийсээр байгаа билээ. Армид ижил хүйстнүүд орох болон тэргүүн шугаманд эмэгтэйчүүдийг байрлуулахыг хориглосон хуулийг Пентагон хүчингүй болгосон юм.

Харин Картерын сүүлд хийсэн энэ мэдэгдэл хэрэгжиж эхэлбэл бэлгийн бүх цөөнх, тодруулбал лесби, гей, бисекс болон трансжендер хүмүүс армид зүтгэх боломжтой болно.

Г.Доржханд

Холбоотой мэдээ