Халдварын тархалтыг бууруулахын тулд хүн бүр хичээх шаардлагатай байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-09 16:29:37

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өчигдөр коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж, 256 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Арвайхээрт 143, Хархоринд 17, Хужиртад 22, Бат-Өлзийд 13, Баян-Өндөрт 11, Нарийнтээлд 13, Баянголд 10 тохиолдол батлагдаад байна.

Мөн энэ сарын 7-ны өдөр 221, 6-ны өдөр 268 тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 6408-д хүрлээ. Эдгээрээс 4666 тохиолдол эдгэрсэн бол нас баралт 19 байна.

Засгийн газар, УОК, АОК-оос халдварын тархалтыг зогсоохын тулд хатуу хөл хорио тогтоолгүйгээр  эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зарчмыг баримтлан халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгож байгаа тул хувь хүн үүрэг хариуцлагаа ухамсарлан эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байна. 

Холбоотой мэдээ